Жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны энэ өдрийг дэлхий нийтээр хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний дуу хоолойг сонсох, сайн сайхан, аюулгүй орчинд өсөж хөгжих боломжийг дэмжих зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг.
2026 онд дэлхийн улс орнууд энэхүү өдрийг “МИНИЙ ӨДӨР, МИНИЙ ЭРХ, МИНИЙ ИРЭЭДҮЙ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, хүүхэд бүрийн эрхийг хүндэтгэх, дуу хоолойг нь сонсох, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг бүрдүүлэхэд уриалж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан "ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ” үндэсний хөдөлгөөн нь хүүхдийн эрх, хамгааллын төлөөх зөв үйлдлийг бодит ажил болгох, аливаа эрсдэл, зөрчлийг үл тоомсорлохгүй байх, иргэн бүрийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Иймд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийг "ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, хүүхдийн эрх, хамгааллын төлөө бодит үйлдлээрээ манлайлан ажиллахыг уриалж байна.
Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам