КОП17 ЯАГААД МОНГОЛД ГЭЖ?

Монгол Улс бол цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бодитоор мэдэрч буй хуурай бүсийн орон юм. Газар нутгийн 76.9 хувь нь газрын доройтолд өртсөн бөгөөд дэлхийн дулаарлын нөлөөнд хамгийн эмзэг орнуудын нэгт тооцогдож буй нь Монголын газар зүй, байгаль, малчдын амьжиргаанд тулгарч байгаа асуудлыг дэлхийн хэмжээнд авч үзэх шаардлагатайг харуулж байна.

Ийм нөхцөлд UNCCD COP17-ийг Монгол Улсад зохион байгуулах нь үндэсний хэмжээнд тулгарч буй сорилтыг дэлхийн анхааралд хүргэхийн зэрэгцээ хуурай бүсэд амьдрах олон зууны туршлага, уламжлалт мэдлэг, бэлчээрийн менежмент болон газрын доройтлыг сааруулах шийдлээ олон улстай хуваалцах түүхэн боломж юм. Монголын сорилт нь зөвхөн нэг улсын асуудал биш бөгөөд хамтын ажиллагаа, бодит шийдэл шаардсан дэлхий нийтийн нийтлэг сорилт билээ.

#UNCCDCOP17 #COP17Mongolia #Ulaanbaatar2026 #НэгӨгүүлбэрээрЦуврал

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.