Оросын эрх баригчид газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд удаа дараа халдсаны улмаас боловсруулах хэмжээ буурч, дотоодын зах зээлд дизель түлшний хомсдол үүсэхээс сэргийлэх зорилгоор дизель түлшний экспортыг бүрэн хориглох хувилбарыг судалж байна.
Одоогоор зарим хязгаарлалт хэрэгжиж байгаа ч цаашид бүрэн экспортын хориг болгон өргөжүүлж магадгүй байна. ОХУ нь дэлхийн дизель түлшний нийлүүлэлтийн ойролцоогоор 11%-ийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд хамгийн том экспортлогчдын нэг юм.
Ийм шийдвэр гарвал дэлхийн зах зээл дэх дизель болон шатахууны үнийг өсгөх эрсдэлтэй. Монголын хувьд дизель түлш нь уул уурхай, тээвэр, хөдөө аж ахуйн гол хэрэглээ тул дэлхийн зах зээл дээрх үнэ өсөх нь импортын өртөг, инфляц болон олборлолтын зардалд шууд нөлөөлөх магадлалтай.
Эдийн засагч Р.Даваадорж